Сүүн бүтээгдэхүүн таныг үхлээс аварна

724
Сүүн бүтээгдэхүүн таныг үхлээс аварнаМакмастерын их сургуулийн эрдэмтэд өдөрт гурван удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зүрх, судасны өвчин болоод цагаасаа өмнө нас барах магадлалыг бууруулна гэдгийг тогтоожээ. Судлаачид 35-70 насны 136 мянга гаруй хүнийг ажиглаад ийм дүгнэлтэд хүрсэн байна. Бараг есөн жилийн хугацаанд эрдэмтэд оролцогчдын хооллолт, эрүүл мэндийн байдал зэрэгт дүн шинжилгээ хийв.

Энэ хугацаанд 6800 хүн нас барж, зүрх, судасны өвчнөөр 8500 гаруй хүн өвджээ. Оролцогчдыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглээгээр нь дөрвөн бүлэгт хуваасан аж. Тэгтэл сүү, сүүн бүтээгдэхүүнийг хоолондоо ихээр хэрэглэдэг хүмүүс нас барах магадлал буурч байсан гэнэ. Сүүнд аминохүчлүүд, К аминдэм, кальци, магни, кали ихээр агуулагддаг билээ. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>