Дэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ

432

 

Дэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийтлүүлсэн тайланд "Дэлхий даяар 5-17 насны 300 гаруй сая хүүхэд сургууль завсардсан. Эдгээрийн 1/3 хувь буюу 104 сая нь мөргөлдөөн, гамшигт өртсөн орны хүүхдүүд юм" гэж дурджээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы нээлтэд зориулж нийтэлсэн тус тайланд бүх дэлхийн сургууль завсардсан хүүхэд багачуудын өнөөгийн байдлыг тэмдэглэж, ядуурал бол бүх дэлхийн боловсролын хамгийн их саад мөн болохыг онцолжээ.

Тайланд "Мөргөлдөөн, гамшигт өртсөн орны 15-17 насны хүүхдүүдийн 1/5 нь ямар ч боловсрол эзэмшээгүй, 2/5 хувь нь бага сургуульд ч суугаагүй. Өнөөгийн байдлаар тооцоолбол 2030 он гэхэд 10-19 насны сургууль завсардсан хүүхдийн тоо 1 тэрбум 300 саяд хүрнэ" гэсэн байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>