Баянгол дүүрэгт утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслээр зорчихыг хориглов
Наймдугаар сарын 1-ний өдрөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаатай автотээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжийн дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтсүүд ажлаа эрчимжүүлж, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
-500 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийснээс 200-гаад зөрчил илэрсэн-
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг "Баянгол дүүргээс 2018 оны хоёрдугаар сард дүүргийн нутаг дэвсгэрт стандарт хэмжээнээс их утаатай тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх захирамж гарсан. Наймдугаар сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Өнөөдөр нийт 500 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийснээс 200-гаад зөрчил илэрсэн. Мөнгөн дүнгээр 5 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ ажил цаашдаа жил бүр үргэлжлээд явна. Утааны үзүүлэлт өндөр байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргээр зорчиж байгаа тохиолдолд зөрчлийг нь арилгуулан дахин зорчуулах арга хэмжээг авч байгаа" гэв.
-Нийтийн тээврийн хэрэгслүүд насжилтаараа утаа хаях нь өндөр байна-



