Нийслэлийн МАН-ын даргад С.Батболдыг 15 хүний ес нь дэмжиж нэр дэвшүүллээ Улс төр 21-09-2018, 09:03 621 Хуваалцах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ. Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагаас Хүүхдийн ордонд болох бөгөөд энэ хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ынхан Нийслэлийг нэгдсэн бодлогоор хариуцлагажуулж өгөх үү ? эсвэл Нийслэлийн намын удирдлага, Нийслэлийн засаг захиргааны удирдлага тус тусдаа байж тал эрх мэдлээр , талцаж улс төржөөд явах уу? гэдэг асуудалд хариу өгөх хариуцлагатай сонголтыг хийх юм. Д.Ундрах 621 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 21-09-2018, 08:40 Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно… 18-09-2018, 16:56 Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ… 25-11-2016, 14:25 Д.Пүрэвдавааг дүүргийн Засаг даргад дэмжлээ… 29-07-2016, 11:59 Нийслэлийн ЗДТГ-ын даргад Д.Энхтөрийг санал болгов… 6-07-2016, 15:32 Шуурхай: Су.Батболд Улаанбаатар хотын захирагч боллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.