Баку 2018: Өнөөдөр манай гурван жүдоч зодоглоно
ОУХМ Ганболдын Ганцэцэг анх удаагаа дэлхийн дэвжээнд зодоглохоор болоод байна. Г.Ганцэцэг эхний тойрогт хийлж, удаах тойрогт Австралийн Т.Естонтой барилдахаар учраа таарчээ. Түүнийг ялбал Бразил-Унгарын аль нэгтэй нь барилдах юм байна. "В" хэсэгт Японы Абе Үта хэсэг тэргүүлж барилдаж байгаа.
D" хэсэгт Б.Хорлоодой багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж Узбекстаны Г.Зияеватай барилдана. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдах П.Буянхишиг энэ хэсэгт багтаж Их Британы GILES, Chelsie-тэй барилдана. Түүнийг ялбал Бельгийн Ч.ван Сниктэй барилдах аж.




