18 настай Индонез хүү далайд 49 хоногийг ганцаар өнгөрүүлжээ

535

 

 

18 настай Индонез хүү далайд 49 хоногийг ганцаар өнгөрүүлжээ

 

49 хоногийн хугацаанд жижиг модон байшин бүхий салаар далайгаар хөвсөн Индонезийн 18 настай Алди Новел Адилан  гэх хүүг Гуам арлын ойролцоох далайгаас Панамын нэгэн ачааны усан онгоц олж амь насыг нь аварчээ. Хүү 7 сарын 14 өдөр Сулавеси арлын далайн эргээс 125 кмд зайтай байрладаг модон байшин бүхий салны  хүлээстэй байсан уяа хүчтэй шуурганы улмаас тасарч далайд ийнхүү хөвөх болжээ

   Адилан хүүгийн  авч явж байсан хоол хүнс болон цахилгаан үүсгүүрийн шатахуун нь эхний долоо хоногт бүгд дуусж хүү далайгаас загас барин  хооллож, өөрийн хувцсыг далайд норгож түүнийгээ шавхах зэргээр ундны ус хийж байсан гэж ярьжээ.  

  Тэрээр далайн урсгалд хөөгдөн Индонезээс Гуам арал хүртэл ойролцоогоор 1920 км-г туулсан бөгөөд тус хугацаанд 10 гаруй завьтай дайралдаж аврах дохио өгөхөөр дамжуулсан боловч бүтэлгүйтжээ. Хүүг аварсан ачааны усан онгоц Японы Тукүяамагийн боомт дээр ирснийхээ дараа хүүг Япон ;дахь Индонезийн элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.  Адилан хүүгийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт байхгүй байгаа бөгөөд энэ сарын 8 өдөр Индонези руу буцжээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>