Ахмад бөхчүүд македоноос 10 медальтай ирнэ Спорт 1-10-2018, 10:08 472 Хуваалцах Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопье хотод боллоо. Тэмцээн "А” (35-40 нас), "В” (41-45 нас) "С” (46-50 нас) "D” (51-55 нас), "E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдсөн юм. Сүүлийн өдөр "А” ангиллын зургаан жингийн барилдаан болоход 78 кг-ын жинд Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Б.Содномпил, 130 кг-д Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртлээ. Манай улс Скопьед 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй очсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медальтай нутагтаа ирэхээр болж байна. "СКОПЬЕ”-ГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД: Алтан медаль: 1. Буяндэлгэрийн Болд - "E” ангиллын 100 кг Мөнгөн медаль: 1. Шурагийн Баянмөнх - "В” ангиллын 130 кг 2. Хаянхирваагийн Нямдорж -"C” ангиллын 70 кг 3. Буянтөрийн Лхагвадорж - "А” ангиллын 78 кг Хүрэл медаль: 1. Буяндэлгэрийн Бат - "E” ангиллын 88 кг 2. Цэвээнжавын Дуламсүрэн - "E” ангиллын 100 кг 3. Доржготовын Ганбат - "В” ангиллын 78 кг 4. Гэндэндоржийн Баатарсүрэн - "С” ангиллын 62 кг 5. Баатарын Содномпил - "А” ангиллын 88 кг 6. Батмөнхийн Сүхбаатар - "А” ангиллын 130 кг Эх сурвалж: МЧБХ 472 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-03-2018, 03:36 ЗАЛУУ БӨХЧҮҮД ЯКУТААС ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ… 8-10-2016, 16:49 ЧӨЛӨӨТ БӨХИЙН АХМАДЫН ДАШТ-ЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ… 11-08-2016, 13:33 Өсвөрийн боксчид эх орондоо багц медальтай ирлээ… 8-12-2015, 13:01 Жүдочид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 12 медаль хүртлээ… 15-06-2015, 10:06 ААШТ-ээс зургаан медаль хүртлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.