Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээ

675
 Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээЗам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины ноцтой хэрэг гарсан.

Тус яамын газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь бүрэлгэсэн гэх хэргийг шалгаж дуусчээ.

Улмаар яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлэхэд бэлэн болсон байгаа гэв.

Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тодруулбал, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татжээ.

НПГ-ын эх сурвалжийн мэдээлснээр "Хавтаст хэргээс баримт алга болсон гэдэг нь ташаа зүйл. Уг хэргийн нотлох баримтуудыг бэхжүүлж авсан. Хэрэгт авсан нотлох баримтуудаас алга болсон үрэгдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.


О.Сайхан
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>