Шатахууны үнийг өсөлтийг эсэргүүцэж, жолооч нар жагсаж байна
Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хааж жагсаал зохион байгуулж байна. Тэд зөвшөөрлөө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас авсан байна. Уг жагсаалд нийт 40-50 гаруй машин оролцож, Төрийн ордныг тойроод байна.
Жагсаал тав хоногийн турш буюу өглөө 08-11 цаг хүртэл үргэлжилнэ.
Хэрхэн хаагдахыг доорх зургаас харна уу.




