"УБДС" ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир суллагджээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сард "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг авлигын хэргээр баривчилсан. Тодруулбал, тус компанийн захирал Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилж, цагдан хорьсон юм.



