Ардчилсан Намын гишүүд С.Эрдэнийг дагах уу? Х.Баттулгыг дэмжих үү?
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, "Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.
Энэ бүхэнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан Нам, Ардчилсан Залуучуудын Холбоо мэдэгдэл гаргах, жагсах, хэвлэлийн хурал хийх зэргээр тэмцэж эхлэв.



