Арктикийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна

485

 

Арктикийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна

 

ОХУ-ын засгийн газар Арктикийн бүс нутгийг хөгжүүлэх, тухайлбал дэд бүтцийн бүтээн байгуулалт, Арктикийн усан замын тээвэр, эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр мэдэгджээ. В.Путин Санкт-Петербургт болсон "Арктик бүсийн хэлэлцүүлэг" олон улсын Арктикийн V форумд оролцохдоо ийн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Арктикийн бүс нутаг дахь ОХУ-ын хөрөнгө оруулалт засгийн газрын нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувийг эзлэх болсон байна. ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ "Арктикийн бүс нутаг дахь эдийн засгийн ач холбогдол улам чухал болж байна. 2035 оноос өмнөх Арктикийн бүс нутгийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг удахгүй гаргана. Арктикийг хөгжүүлэхийн тулд ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны үйл ажиллагаа Арктикийн үйл ажиллагаатай холбоотой болж өргөжсөн" гэжээ.

Арктикийн усан замын тээвэр 2018 онд 20 сая тоннд хүрсэн бөгөөд 2025 онд 80 сая тоннд хүрэх төлөвтэй байгааюм байна. Арктикийн усан замыг хөгжүүлэхийн тулд ОХУ Арктикийн эрэг дагуу боомтуудыг шинэчлэн засварлах ажлыг хийхээр болжээ. Арктикийн усан замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хөлөг онгоцны үйлдвэрлэл, мэдээлэл холбоо, аюулгүй байдал, уул уурхай, экологи зэрэг салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг В.Путин улс орнуудад уриалжээ.

"Арктик бүсийн хэлэлцүүлэг" олон улсын Арктикийн V форум Санкт-Петербург хотод хоёр өдөр үргэлжлж өнөөдөр өндөрлөнө. Форумын үеэр олон орны 2000 гаруй төлөөлөгч Арктикийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэж, туршлагаа солилцож байна.

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>