Сэтгэлгээний хоцрогдол уу? Ойлголтын зөрөө юу?

Социализм капитализмд хоюуланд нь сурсан, энэ хэд дотроо сүрхий боловсорсонд тооцогддог Хүрэлбаатар сая ярилцлага өгчээ. Түүнийхээр сүүлийн үед махны үнэ өсөөд байгаа нь улсын бэлтгэлд нөөцөлсөн махыг багадуулчихсан учиртай юм байна. Хойтон бол овоолоод тавьчих бололтой юм. Намар махны үнэ буудаг, хавар өсдөг. Энэ бол бараг л байгалийн хууль. Цаашид ч тийм байх болно.
Ер нь тэгээд махны үнэ тогтоох нь Засгийн газрын ажил мөн үү? Төрийн оролцооноос болж л юмны үнэ айхтар савлаж байгаа шүү дээ. 1994 онд махны үнэ 350 төгрөг хүрээдэхсэн чинь Засгийн газар учиргүй сандарч махны дээд үнийг 350 төгрөгөөр тогтоож зарлиг тушаал гаргаж байсныг санаж байна. Харин маргааш нь махны үнэ 550 төгрөг болж билээ. Тэгэхэд мах комбинат улсын өмч байсан юм шүү.
УИХ-ын урдаа барьдаг боловсорч тэгширсэн хүн гэгддэг Зи Энхболд бас нэг наргиантай ярилцлага өгчээ. Түүнийхээр Монголын 30 тэрбум тонн (зарим нэг судлаачдын хэлж байгаагаар 100 гаруй тэрбум тонн гэсэн) нүүрсийг машинаар зөөж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Галт тэрэг хэрэглэх юм бол цөөхөн хүн ажиллах гээд байна гэнэ. Ингээд хорин мянган хүнийг жолооч болгох гэнэ. Ажлын байр буй болгосон дэвтаат, аан?
Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхийг маш их хүндэлж тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонхи болчихоор мөн янзтай юм болноо доо!



