Таягны чимээ юу шивнэдгийг мэдэх үү
-Өнөөдөр нэг дүүрэгт гэхэд ажил амьдралын урт замд насаа элээсэн 10-30 мянган ахмад амьдарч, маш бага тэтгэвэр авч, сул чөлөөтэй бэлэн тэтгэвэртэй “гавьяаны” гэх сүржин нэртэй, өнгөц харахад болж байгаа мэт санагдах, нийгмийн цөөнх ахмад үеийнхээ гүнд ороод харвал зарим талаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байна.
-Монгол төрийн, Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсан ахмадуудаа эзэнгүйдүүлж, элэг эвхрээж, сэтгэл сэвтээж, биеийг нь хөхрөөж амьдралыг нь сөхрөөж, аргыг нь барж байгаа нэг аюулт үзэгдэл бол өдөр бүр өсдөг эмийн үнэ. Харгис гэмээр энэ цаг үеийн ааш ахмадуудаа үхбэл үх гэсэнтэй адил харагддаг боллоо.
-Энэ талаар дуугардаг УИХ-ын гишүүн ч алга. Монголын төр, засаг ахмадын тэтгэвэрт жил бүр 20 мянган төгрөг нэмдэг МАН-ын засагт баярладаг ч гэлээ тэр өчүүхэн мөнгөний нэмэгдэл олон дахин, өдөр цагаар нэмэгдэж байгаа үнийн өсөлтөд бут цохиулж байгаа нь ахмадуудад хүнд тусах нь нууц биш .




