Йеменд агаарын цохилтын улмаас 13 хүн амь үрэгджээ Дэлхий дахинд 31-07-2019, 11:26 522 Хуваалцах Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцнууд Йемений хойд нутгийн Саада мужид агаарын цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Саада мужийн Эрүүл мэндийн газар "Xinhua” агентлагт утсаар мэдээлснээр, мужийн Катабир дүүрэгт байрлах Аль-Сабит худалдааны захад эвслийн нисэх онгоцнууд агаарын цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгдэж, 23 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11 нь хүүхэд байсан аж. Эх сурвалжуудын хэлж байгаагаар, агаарын цохилтод хэд хэдэн жимс болон хүнсний ногооны лангуу өртөж, сүйджээ. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл уг асуудлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Йемены Хусит босогчид Саудын Арабын баруун өмнөд нутгийн Асир хот руу баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа уг агаарын цохилт болжээ. Т.Есүхэйтөмөр 522 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 30-07-2019, 15:47 Төгрөгийг түрийнд аваачсан маазрал… 30-07-2019, 10:20 Оймсондоо ам.доллар нууж байгаад баригдсан Н.Баярсайхан гэгч хэн бэ… 27-04-2019, 13:24 “Монгол Глобал”-ын Б.Ганбаяр, “Бишрэлт”-ийн А.Ариунболд нар хамтран Капитал банкны мөнгийг угаасан уу… 15-04-2019, 09:35 Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?… 3-04-2019, 10:39 “…“Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ”… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.