Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хэн хожих вэ?
"ТВ-9” телевиз "Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, доктор Д.Дуламсүрэн, Олон улсын тойм Ш.Гантулга, Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл нароролцож, "Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хэн хожих, албан тушаалтнууд уу, ард түмэн үү” сэдвийн хүрээнд ярилцав. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
.jpg)
-Энэ 76-г тэжээх гэж ядаж байгаа хүмүүс 108-г хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв 108 гэж батлаад таван жил болговол, холимог тогтолцоог оруулбал Монголын ард түмэн эсэргүүцнэ. Тэр эсэргүүцэл юунд ч хүргэж болно. Үүний хариуцлагыг төсөл өргөн барьж байгаа хүмүүс нь хариуцаарай.
.jpg)
-1990-ээд оноос хойш бид төргүй явж байна. Энэ буруугаа Үндсэн хууль руу шидээд байдаг. Гэтэл одоо гишүүдийн тоо нэмээд ард түмний амьдрал дээшилнэ гэж байхгүй. Харин бүрэн эрхийг хугацааг таван жил гэж яриад байгаа нь үндэслэлтэй байж болох юм.
-Ард түмний дэмжлэгээр төрд гарчихаад, одоо ард түмний сонгох эрхийг нь булааж авна гэдэг бол нүгэл, байж боломгүй зүйл.
.jpg)
-Энэ Үндсэн хуулиар тогтолцооны өөрчлөлтийг хиймээр байна. Гүйцэтгэх засаглалийнхаа эрх хэмжээг хязгаарлая. Шүүгчээ томилдог биш сонгодог болгоё. Байгалийн баялагаа ард түмний дундын өмч болгоё. Энэ хэдхэн өөрчлөлтийг хийгээд өгөөч ээ. Энэ өөрчлөлийг хийж чадвал ард түмэн хожино.
-МАН-ын 62 гишүүнээс энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тавхан гишүүн л ярьж байна. Бусад нь үнэхээр л ард түмнээс сонгогдсон элч юм бол яагаад гарч ирж ярихгүй байгаа юм. Яг л Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн тэр загвараараа явах гээд байна. Бүгдийг нь хуваарилчихсан. Чи энэ заалтыг нь өргөн барь, чи энийг нь дэмж гээд бүлэглэчихсэн байгаа юм.
.jpg)
-Үндсэн хууль гэдэг бүхэн бүтэн нэг систем байдаг. Гэтэл түүний жаахан хэсгийг нь өөрчлөхөөр амьд хүний гарыг нь тасдаж аваад өөр хүний гарыг залгаж байгаатай ялгаагүй. Системийн өөрчлөлтийг системээр нь л хийх хэрэгтэй.
-Намуудыг гишүүдийнх нь тоогоор ялгаварлан гадуурхана гэдэг нь Үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг болж байгаа юм. 50 мянгаас дээш хүнтэй намыг зөвхөн олигарх, баячууд л зохион байгуулж чадна. Энэ бол башир арга юм.
.jpg)
-Хүний эрх, эрх чөлөөний ололт амжилтуудаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр устгах гэж байна. Хоёр намын дарангуйлал тогтох гэж байна. МУ-ын хоёр сая гаруй сонгогчдыг бүгдийг нь намын харьяат болгож, хагалан бутаргах үйл ажиллагаа явагдаж байна.



