Капитал банканд байршиж байсан төсвийн байгууллагуудын нийт 250.5 тэрбум төгрөг оршин байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй гэжээ
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.10.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдийн 82.5 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,828.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,621.1 тэрбум төгрөгөөр давж, улсын төсвийн зарлага 7,181.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 528.9 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар бага байна. Улсын төсвийн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар танилцуулгад дурджээ.

.jpg)
-Татан буугдсан Капитал банканд төсвийн байгууллагуудын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл 245.4 тэрбум, дамжуулан зээлийн 5.1 тэрбум, нийт 250.5 тэрбум төгрөг оршин байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй;




