МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас "зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй "ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.
Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Прокурор хэрхэх нь одоогоор тодорхойгүй.



