“AirAsia”-гийн онгоцны хэлтэрхийнүүдийг зөөж эхэлжээ
"Бид хар хайрцгийг хайхад гол хүчээ төвлөрүүлнэ. Хар хайрцаг хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд бид хайж байна” гэж ТАБҮХ-ны тэргүүн Татанга Курниади хэлснийг "Detik.com” мэдээний цахим хуудсанд цохон тэмдэглэсэн байна.
Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцоор илрүүлсэн нисэх багийн бүхээгийн хэлтэрхийг хоёр цогцсын хамт Калимантан (Борнео) арлын баруун өмнөд үзүүрт оршдог Панкаланбуун хотод нисдэг тэргээр хүргэжээ.
Индонезийн Баруун флотын адмирал Видодогийн мэдэгдсэнээр, улсынх нь аврагчдын урьд нь олсон есөн цогцос дээр нэмээд долоон хүний цогцсыг Малайз болон АНУ-ын аврагчидөнөөдөр илрүүлсэн байна.



