Арван жил хүлээсэн Түлэнхийн төвийн сураг гарлаа

737

 

Арван жил хүлээсэн Түлэнхийн төвийн сураг гарлаа

 

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих 12 сая ам доллараар "Түлэнхийн төв” барихаар болсон. Үүний найман саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм. Энэ нь мөн 2010 оноос хойш яригдаж эхэлсэн. Тэрнээс хойш түгээмэл бэрхшээл болох санхүүжилт нь шийдэгдэхгүй явсаар 2015 онтой золгосон. Тэгвэл 2018 оны долоодугаар сард Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Түлэнхийн төвийг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна” гэсэн ч бас л сураг алдарсан.

Тэгвэл ийнхүү монголчуудын арван жил хүлээсэн Tүлэнхийн төв ашиглалтад орох тухай сураг саянхаас гарлаа. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсад ажиллаж буй. Ингэхдээ Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Тэрбээр энэ үеэр Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд Монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, төслүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.

Ингэхдээ Монгол Улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дурдсан байна. 

http://eagle.mn/r/68399


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>