Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрчээ Дэлхий дахинд, Эрүүл мэнд 11-02-2020, 12:22 952 Хуваалцах БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж мужийн эрүүл мэндийн хороо мэдээлжээ. Эмч нарын мэдээлснээр, Хубэй мужид коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 2097-гоор нэмэгдэж, нийт тоо 31728, нас барсан хүний тоо 103-аар нэмэгдэж, 974 болсон байна. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ мэдээлжээ. Уг өвчнийг үүсгэгч “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон юм. Шинэ коронавирусний халдварын тохиолдол БНХАУ-аас гадна 24 улсад илэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан. Д.Жаргал Эх сурвалж: Монцамэ агентлаг 952 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-01-2020, 14:39 Коронавирусийн эсрэг вакциныг туршихад НЭГ ЖИЛ шаардагдана… 28-01-2020, 10:11 Коронавирусний улмаас 106 хүн нас баржээ… 27-01-2020, 11:10 Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ… 24-01-2020, 17:43 Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна… 15-01-2020, 16:14 ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.