НҮБ А.Навальныйтай холбоотой нөхцөл байдлаар тайлбар өгөхөөс татгалзжээ

520
 

НҮБ А.Навальныйтай холбоотой нөхцөл байдлаар тайлбар өгөхөөс татгалзжээ

 

А.Навальныйг "Новичок” бүлгийн бодисоор хордуулсан тухай мэдээлэлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик тайлбар өгөөгүй байна.

"Энэ талаар бид мэдээлэл авсан хэдий ч одоогоор тайлбар өгөх боломжгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен энэ хэрэгт буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг уриалж байгаагаа "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. А.Навальныйг хордуулсан хэрэгт холбогдуулан ил тод, бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Австри уриалсан бол мөрдөн шалгах ажиллагаа олон улсын шинжтэй байх ёстой гэж үзэж байгаагаа Латви, Эстони илэрхийлсэн байна. А.Навальныйтай холбоотой хэргийн учир шалтгааныг олж илрүүлэхэд Орос улс хамтран ажиллах шаардлагатай гэдгийг Финландын Гадаад хэргийн яам цохон тэмдэглэжээ. Түүнчлэн энэ хэрэгт санаа зовниж буйгаа Чех, Болгар, Норвег, Их Британи илэрхийлсэн байна.

А.Навальныйгаас авсан шинжилгээний дүнд түүнийг "Новичок” бүлгийн хорт бодисын нөлөөнд орсон гэсэн дүгнэлтэд Зэвсэгт хүчнийх нь хор судлаачид хүрсэн тухай Германы Засгийн газар лхагва гарагт мэдэгдсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>