“Академи” хотхоны 3000 гаруй оршин суугч өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Хан-Уул дүүргийн 15-дугаар хороонд байрлах "Академи” хотхон 3000 гаруй оршин суугчтай. Гэтэл хүүхэд, хөгшид амарч зугаалах, агаарлах талбайгаа хувийн компанид булаалгажээ. Удирдлагын академийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд 1943 онд хийгдсэн их жанжин Сүхбаатарын нэрэмжит "Эрдэмд шамдахуй” хөшөө байрладаг. Энэ хөшөөг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357-дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан ч их жанжны хөшөөг тулган барилгын хашаа татаж, суурийн цутгалтыг эхлүүлээд байна. Хамгийн ноцтой нь "Билиг”, "Хурд” компаниудын барилга барьж буй талбайд "Оргил” рашааны ундарга байдгийг хэвлэлүүд удаа дараа хөндөж ирсэн.



