“Монголросцветмет”-ийн өр зургаан сарын дотор 12.5 тэрбумаар нэмэгджээ
"...Төр хамгийн муу менежер” гэдэг хэлц 1990-ээд оноос хойш гарсан. Хожим нь тэр үгийг "...Аа, муусайн хувьчлалын луйварчид ийм үг гаргасан. Төр бол хамгийн сайн менежер байх ёстой” гэцгээсэн. Ингэж заасан хүмүүсийн замаар замнасаар төрд авч болох "юм”-нуудыг авчихдаг болов.
"Монголросцветмет” анх 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх зорилготойгоор байгуулагджээ. Өдгөө 47 дахь жилдээ ажиллаж байна.
Мөн 2019 оны зургадугаар сарын 30-ны байдлаар нийт ашиг нь 45.4 тэрбум төгрөгт хүрч байсан бол жилийн дараа буюу энэ оны зургадугаар сарын 30 гэхэд 33.7 тэрбумын ашигтай хэмээн гарч, зөрүү нь 11.7 тэрбум төгрөг болжээ.



