Зүрх мартахгүй…
Намрын сэрүүхэн өглөө “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийг зүглэн алхав. Уулзах хүмүүсээ байгаа тасгийг сурагласаар эмнэлгийн хоёр давхарт гарахад “Мэс засал” хэмээн тод улаанаар бичсэн шилэн хаалга, тийш орсон нэгнээ чимээ чагнан хүлээж буй ар гэрийнхний дүр зураг угтав… Энэ үест шилэн хаалганы цаана бяцхан хүүхдийн уйлах чимээ цангинасаар удалгүй сураг чимээ алдрав. Хэдхэн хормын дараа 30 гаруй насны бүсгүй хос улаан домашки барьсаар гарч ирлээ. Гутланд уяатай хонх нь түүний алхаа бүрт хөлд орж буй хүүхдийн алхааг санагдуулан цангинавч бүсгүйн нүднээс нулимс мэлмэрэх аж.
“Алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байна. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр л байна. Зарим хүүхдийн ээж, аав Улаанбаатар хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй байх нь бий. Эмнэлгийг хэзээ ч өөрөө зорьж ирэхгүй, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд байхад ч зарим хүн тоодоггүй. Энэ мэт олон шалтгаан бий тул 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна.”
“Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй. Тиймээс олон жилийн турш харилцсаар ирсэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг энэ төслийг анх хэрэгжүүлэхээр болсныг мэдээд дэмжиж ажиллахаар шийдсэн. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх гэгээн үйлсийг санхүүжүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн чухал ажил. Бидний хувьд дэмжлэгээ зөвхөн энэ жилээр зогсоохгүй, дараа дараагийн он жилүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, илүү олон хүүхдэд амьдрал бэлэглэхэд туслах болно”