ШӨХТГ: Хил дамнасан гомдлыг шийдвэрлэх ажлыг эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Бидэнтэй хамтран ажиллах саналыг хамгийн эхэнд БНСУ-ын Хэрэглэгчийн агентлаг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.
Цаашид хэрэглэгчийн гомдол ихээр гардаг улс орнуудын Хэрэглэгчийн байгууллагатай холбоо тогтоон, хил дамнасан гомдлыг хамтран шийдвэрлэдэг болохын төлөө ажиллаж байна. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, зөвхөн Монголд биш, хилийн цаана өрнөж буй бидэнд хамааралтай иргэн, аж ахуй нэгжийг ч орхигдуулж болохгүй юм. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрийн санал, мэдээлэл, гомдлыг ШӨХТГ нээлттэй хүлээн авна.



