Албан ёсны "муу дүн"
Өнгөрсөн 1 жилийн дотор, ялангуяа коронагийн халдвар дотроо алдсанаас хойш 3 сарын турш манай Монголд дээр өгүүлсэн байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс ажвал „Хэн нь олон хүнийг богино хугацаанд стрессдүүлж чадах вэ “нэртэй асар олон оролцогчтой реалити шоу шиг харагдахаар байна. Тэдний бий болгосон түмэн стрессийг Монголын ард түмэн саруул ухаан, тэвчээрээрээ маш удаан тэслээ. Эцэст нь харин манай иргэд дуу нэгтэйгээр „МУУ“ гэдэг дүнг коронатай тэмцэж байгаа шийдвэр гаргагчидад албан ёсоор тавьлаа.
Коронатай шинжлэх ухаанчаар тэмцэхийн тулд эрүүл мэндийн сайдаа сонгохдоо мэргэжлийн хүн гэж туйлшралгүй, аливаа асуудлыг олон талаас нь шүүн тунгаах оюуны бяд сайтай, баг аваад явчих нуруутай, ард иргэдийн итгэлийг олж чадах чадварлаг зохион байгуулагчыг олж тавих нь шинэ засгын газрын хувьд өнөөгийн байдлаар хамгийн хэцүү бөгөөд чухал асуудал болж харагдаж байна.




