Жүжигчин А.Энхжингийн зургийн учир тайлагдлаа

Үзэгч олныг нэг хэсэгтээ сандаргаж амжсан зургийн тайлалыг 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс буюу маргаашнаас бүх IPTV-гээр гарч эхлэх ”Үнэн хайр”-аас үзээрэй.
"Этик продакшн”, "Dream Entertainment Mongolia”-гийн хамтын энэ бүтээлд аав хүний агуу хайр халамж, сэтгэл зүрх учирсан бэрхшээл бүрийг хэрхэн даван туулж, аз жаргал өөд зүтгэн тэмүүлж байгааг өгүүлнэ. Амьдралын хатуу хөтүүд хэзээ ч үл нугарах тэмцэгч, үрээ гэсэн шантрашгүй хатан зоригт баатар бол аав хүн билээ.



