АН шинэ эринээ эхлүүлж байна

АН-ын дотоод дахь зөрчлийг шийдэхээр дүрмээ өөрчилж бүх гишүүдээс намын даргыг сонгодог болоход "нам дамнасан хүчний барьцаагаар” намын дарга болсон. Ерөөсөө намын дарга болсон гол шалгуур бол тэр хаашаа ч хөдлөхгүй "бөлдөгдүүлсэн” хүн байсан юм. Түүнийг дуулгавартай сүйтгэгчээр тавьсан. Тэгэхийн тулд бүлэглэл бүх хүчээрээ дэмжсэн. Дээд удирдлагаас тараасан ялзралын вирус тэгэхэд АН-д мөнгөн дэвсгэртээр дамжин ковидоос ч эрчимтэй тархаж байсан юм.
Ингэхдээ 3 тэрбум орчим төгрөгийг өгсөн ба түүнд ноогдох 4 тэрбум орчим төгрөгийн өр төлбөрийг "аргалж”, С.Эрдэнийн хэргийг хаажээ. Уут уут мөнгөөр улсаа худалдсан... ердөө л орчин цагийн шанзав Бадамдорж л гэсэн үг. Тэр ардчилсан хувьсгалд оролцсон ч адгийн шаар болж ашиг хүртэхийн тулд намаа зарчихсан юм.
Зорилго нь намын дарга болохдоо биш харин АН-ыг устгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх. Ингээд хар, цагаан толгойгоо ялаас мултална.
АН-ын даргад дөрвөн улстөрч өрсөлдөх гэж байна. Мэдээж хувалзнууд яаж зүгээр байх билээ, үрээ цацаж, өмхийгээ хавчлуулах гэж оролдсон ч эрхбиш дүрэм журмаа дагадаг нам тул шүүр самаар морио шүүрдэж цэвэрлэжээ.



