Энд ч Нямбаатар, тэнд ч Нямбаатар...
"Орхон” их сургуульд багш, МӨХ-нд өмгөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хуулийн зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, тус дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болов. Энэ бүрэн эрхийнхээ сүүлийн нэг жилд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллажээ.
Мань эр бас "олз”-ны дэргэдүүр зүгээр өнгөрөхгүй. Гишүүдийн жишгээр ЖДҮ хусчихсан. Баримттайгаа, яриа хөөрөөтэйгээ байдаг. Улайхгүй байсаар дуулианы ард гарсан зүрхтэй эр.
Гэвч энэ "томилгоо” их шог үзэгдлээ. ХЗДХ-ийн сайд хүн ингээд хотын замын хөдөлгөөн зохицуулаад сууж байж болох уу. Үүнийг хариуцсан Нийслэлийн онцгой комисс /НОК/ гээд том бүтэц ажиллаж байна шүү дээ. Өмнөхөө яая гэсэн хүнээр өрөөлийн ажлыг хийлгээд байх нь зөв хуваарилалт мөн үү. Заавал сайд хүн энэ ажлын хэсгийг даргалах ёстой юм бол Зам, тээврийн сайд Л.Халтар хаачсан бэ.



