Сүга Ёшихидэ: Японы хүн амын эрүүл мэнд олимпоос чухал
Халдварын тархалтаас үүдэн "Токиогийн олимп-2020” энэ жилийн долдугаар сарын 23-ныг хүртэл нэг жилээр хойшилсон. Олон нийтийн санал асуулгаар Японы иргэдийн 60 хувь нь олимпийг цуцлах саналтай байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл Японы Ерөнхий сайд Сүга олимпийг нэгдүгээрт тавиагүй хэмээн даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, парламентын чуулганы үеэр "COVID-19 халдварын тархалт огцом өсвөл олимпийг зохион байгуулах уу” гэж асуухад Сүга Ёшихидэ "Би хэзээ ч олимпийг нэгт тавиагүй. Харин Японы хүн амын эрүүл мэндийг хамгаалж, амьдралыг аврах нь миний нэн тэргүүний зорилт юм.
Хамгийн эхэнд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ёстой” хэмээн хариулжээ. Мөн олимпийг цуцлахыг шаардсан цахим хөдөлгөөн өрнөж, тав хоногийн дотор 300 гаруй мянган хүн нэгдсэн байна.



