Ирэх сард 20 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ Нийгэм 18-05-2021, 12:33 454 Хуваалцах Иргэний нисэхийн ерөнхий газраас зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34,553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн, автозамаар 6,788 иргэн эх орондоо иржээ. 454 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 2-04-2021, 11:19 БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ… 9-03-2021, 10:28 Гадаадын улс орнуудааас 30,243 иргэн эх орондоо иржээ… 27-01-2021, 14:25 ГХЯ:Европт гацсан иргэдээ Туркийн нислэгээр ирэх сард авчирна… 23-12-2020, 12:23 Л.Мөнхтүшиг: Эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй хоёр мянган иргэн байна… 19-08-2020, 11:53 Казахстан, АНУ руу энэ сард нэмэлт нислэг хийнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.