Варшавын гэрээний байгууллагад Хятад ажиглагч явсан сонин түүх
Гадаад болон батлан хамгаалах бодлогоо уялдуулан зохицуулах социалист лагерийн бүтэц. Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай Варшавын гэрээ гэх эрхзүйн баримт бичгээрээ нэрлэгджээ. Дэлхийн коммунист лагерийн цэргийн энэ эсвэл 36 жил оршин тогтнож, даян дэлхий дээр хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй гэгдэн байв. 1985 оны байдлаар ВГБ нь 7 562987 (нэг үгээр 7.5 сая) цэргийн албан хаагчтай, 1990 онд тарахынхаа босгон дээр гэхэд л 6.9 сая цэрэгтэй байжээ.
Албани нь 1962 оноос үйл ажиллагаанд нь оролцохоо болиод 1968 онд Гэрээнээс бүрмөсөн гарсан бол Ардчилсан Герман нь 1990 онд татан буугдаж ХБНГУ-ын бүрэлдэхүүнд орсноор Гэрээнээс гарсанд тооцжээ.
“Хэрэв тэгсэн бол”, “хэрэв тэгээгүй бол” гээд төсөөлөөд үзэхэд одоо цагт юуны буруу байх билээ. Үнэхээр ах дүү 12 улсыг эгнээндээ де-факто нэгтгэчихсэн, цэрэг–улс төр–аюулгүй байдлын супер эвслийн дүр төрх харагдаж байна. Чэнь Юний хэлсэн үг гэж олон хуудас баримт бичгийг “ба бэ”-гүй шүүгээд үзэхэд тухайн үед Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрущевын хэлсэн үг, санал дүгнэлттэй 100 хувь нэг үзэл санаатай, ердөө л дэлхийн III дайнд АНУ тэргүүтэй капиталист эвсэлтэй (ялангуяа НАТО-тай) юу юугүй халз тулалдаанд нэгдсэн зориг хүчээр яваад орчиход бэлхэн, тийм дүр зураг бууж байна.






