Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо
Хуучин барилгыг нь нураан засварлаж, шинээр барина гэсэн шалтгааны улмаас олон барилга сууриа тавиад "чимээгүй” болсон байдаг. Эдгээрийн дотор 10 гаруй жил огт хөдөлгөөнгүй "царцсан” барилга цөөнгүй байдгийн нэг нь Түлэнхийн төв юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг МХЕГ-ын цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтээр 2011 онд акталсан. Ийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг Сүхбаатар дүүргийн XI хороололд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013 онд эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл шинэ барилгын ажил эхэлснээс хойш санхүүгийн асуудал үүсч, ашиглалтад орох хугацаа хойшилсоор өнөөдөртэй золголоо.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй, Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй бол УИХ тарсан нь дээр. Хэрэв тав хоногийн дотор тулган шаардах бичигт хариу өгөхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээ авна” гэсэн юм.



