М.Тулгат бөхийсөн ч О.Цогтгэрэл гэдийнэ
Энэ хоёр хэлтэрхийг АН гэж нэрлэх ямар ч боломжгүй. Энэ хоёр хэлтэрхий эргэж нэгдэн нэг нам болох үлгэрийн далай. Би АН хоёр жижиг хэлтэрхий болсонд уурлаад байгаа юм биш. Харин сүүлийн 2-3 жил улс төрийн тулхтай шүүмж дүгнэлт, үйлдэл хийх чадвараа бүрэн алдсанд дургүйцээд байгаа юм” хэмээн дүгнэжээ.
Хамгийн сонирхолтой нь эв нэгдэл гээч зүйл нь шалаар нэг тарчихсан байхад АН-ынхан энэ удаагийн сонгуулийг хариуцлагатай гэж харж байгаа гэнэ лээ. Яаж ч бодсон, бүр таах гээд үзсэн ч АН-ынханд ямар итгэл найдвар байгаа нь бүрхэг юм. Гол нь дотоод эв нэгдлээ хангаж сонгуульд оролцвол илүү үр дүнтэй гэдгийг одоогоор Р.Эрдэнэбүрэн л амаа цангатал ярьж байгаагаас биш хөдөлж байгаа, санаачилга гаргаж буй хүн алга.




