Солонгост ажиллах иргэдийн квот 1300-600 болж буурчээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт эхэллээ. Цар тахлаас үүдэн хоёр жил хил хаасантай холбоотойгоор тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломж хязгаарлагдаад байсан юм. Тэгвэл ямартаа ч энэ оны сүүлчээр болон ирэх жилүүдэд ажиллаж амьдрах иргэдийн нөөцийг бэлтгэх зорилготой хэлнийн түвшин тогтоох шалгалт эхлээд байна. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлжээ. Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу ийнхүү энэ сарын 01-нээс аравдугаар сарын 19-нд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулна. Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм байна.
Тусгай шалгалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно гэлээ.
Хэлний мэдлэг дээр өндөр оноо авахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас зохион байгуулдаг солонгос хэлний Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөөд хэлний түвшин тогтоож, сургалтанд хамрагдах хэрэгтэй” гэсэн юм.



