Санаж байна уу, есдүгээр сарын 11-нийг?
Одоогоос 20 жилийн өмнөх есдүгээр сарын 11-ний өдөр террористууд нисэх онгоц барьцаалж, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт халдсан үйл явдал дэлхий нийтийн сэтгэлд тод үлджээ. Халдлагын улмаас 2977 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж, Амаерик 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг эхлүүлсэн түүхтэй. Ийн Нью-Йорк хотын Манхеттен дүүрэгт террорист халдлагад амь үрэгдэгсдийг дурсах ёслол бямба гарагт боллоо. Ёслолын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Ихэр цамхаг байсан газарт одоо дурсгалын усан сангууд байрладаг юм. Энэ үеэр Жо Байден "Есдүгээр сарын 11-нээс миний ойлгосон гол зүйл бол Америкийн хамгийн том хүч бол эв нэгдэл юм” гэжээ.
Тодруулбал, Лос Анжелес дахь Саудын Арабын оюутан, Холбооны мөрдөх товчооноос Саудын Арабын тагнуулын агентлагтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа Омар аль-Байоумигийн тухай гэрчийн мэдүүлэг болон бусад нарийвчилсан мэдээлэл ил болсон юм. Уг мэдээлэлд Омар аль-Байоумиг онгоцыг барьцаалсан хоёр хүнд санхүү, орон байрны том туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгажээ.



