Польш: Эмч нар эсэргүүцэл илэрхийлж, засгийн газрын ордны өмнө майхан босгожээ Дэлхий дахинд 14-09-2021, 08:59 317 Хуваалцах Польшийн эмч нар өөрсдийнх нь цалин бага байгааг эсэргүүцэн Засгийн газрын ордны өмнө олон тооны майхан босгожээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ арга хэмжээнд бага эмч, сувилагч, эмнэлгийн аврагчид болон бусад эмнэлгийн ажилтнууд оролцжээ. Тэд ордны өмнө арав гаруй майхан босгож, зурагт хуудас барин эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, цагдаагийн ажилтнууд тэдэнд саад болоогүй, арга хэмжээг зогсоогоогүй гэнэ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид эрүүл мэндийн системд ноогдох зардлыг улсын ДНБ-ийн найман хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардсаны дээр тэдний цалинг нэмэхийг уриалжээ. Цар тахлын үед эмнэлгийн ажилтнууд хангалтгүй байгаа бөгөөд тиймдээ ч нэмэлт ажилтан гэрээгээр ажиллуулах шаардлагатай байгааг онцолсон байна. Г.Бямбасүрэн 317 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 9-04-2020, 11:01 ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ… 3-10-2018, 14:56 Тусгай эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа мөнгөн тэтгэмж хүртэнэ… 8-09-2016, 18:24 Үйлчлэгчээс дор цалинтай эмч нарын халаас руу гар дүрэхгүй байхыг шаардаж байна гэв… 14-10-2015, 16:10 Эмч нарын цалинг бууруулахгүй байхаар тохиролцов… 23-12-2014, 10:38 О.Баасанхүү: Ордны хажуугийн эмнэлгийн байрны грашийг шорон болгон өөрчлөхөд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.