Шивээговь сумынхан Хонгконгод эзэмшилтэй “Эйкүсора” компаниас газар нутгаа гуйжээ
Мөн тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдаж байна. Шивээговь сум 3494 оршин суугчтай. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй. Хуулиар харьяалуулсан тусгайлсан чиг үүрэгтэй. Сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байна.




