Ким Жон Ун “Дийлдэшгүй зэвсэгт хүчин”-тэй болно гэж амлав

197

Ким Жон Ун “Дийлдэшгүй зэвсэгт хүчин”-тэй болно гэж амлав

 

Хойд Солонгосын удирдагч АНУ-ын дайсагнасан бодлогуудын эсрэг "Дийлдэшгүй зэвсэгт хүчин”-тэй болно гэдгээ амлав. Ким Жон Ун зэвсгийн хөгжүүлэлт нь бие хамгаалах зорилготой, дайн өдөөх биш гэж хэлсэн юм. Тэрбээр энэхүү мэдэгдлээ хамгаалалтын зэвсгийн үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн пуужингийн хажууд хэлсэн аж.

Хойд Солонгос нь саяхан хэт авианы болон нисэх онгоцны эсрэг пуужингийн туршилтуудыг хийсэн гэж мэдэгдсэн. Нөгөө талд Өмнөд Солонгос өөрсдийн шумбагч онгоцоор харвадаг зэвсгийг туршсан аж.

Ноён Ким "Self-Defence-2021” үзэсгэлэнгийн үеэрх яриандаа Өмнөд Солонгосын зэвсгийн хөгжүүлэлтийн талаар ярьж, мөн Хойд Солонгос хөрштэйгөө байлдмааргүй байгаа гэдгээ илэрхийлжээ. "Бид хэнтэй ч байлдах гээгүй, харин дайнаас сэргийлж, өөрсдийн үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахын тулд л хийж байгаа” гэсэн байна.

Ким үргэлжлүүлэн АНУ-ыг албаар Хойд болон Өмнөд Солонгосын хооронд хурцадмал байдал үүсгэж байгаа гэсний зэрэгцээ АНУ-ын гаргаж буй үйлдлүүд нь ч харуулж байгаа гэжээ.

Эх Сурвалж: BBC


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>