Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!
Засгийн газар хүлээж авсангүй. Хайрын захидал шидсэний хоёр дахид нь багц санал орж ирлээ. Ингэхдээ зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэрээр оров. Тэд Монголыг луйвардаж байснаа өөрсдийн захидлаар баталчихав...
Х.Нямбаатар эдийн засагч биш, тоо мэдэхгүй байж болох ч харин хуульчийн хувьд хулгайг бол үнэрлэхдээ сүрхийг нь тооцоогүй бололтой.
Англи, Америкийн томоохон шинжээчид ч “Рио Тинто”-гийн энэ увайгүй үйлдлийг шоолж байна. Сүүлийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр “Туркойз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргаад байна.
“Рио Тинто” Монголыг 22 тэрбум ам.долларын өрөнд оруулах луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд ойрхон байна. Нэгэнт ийм өр үүсэх юм бол түүнийг бид өөрсдөө аваад өөрсдөө хариуцья л даа!




