Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий
Одоо Оюутолгойн 2009 онд байгуулсан гэрээнүүдийн “чанар”-ын талаар яриад хэрэггүй. Тэр гэрээнүүдийн дүн гарчихсан. Харин Оюутолгойн ордыг хамтран ашиглагч Засгийн газар, “Рио Тинто” хоёрын хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ гэдгийг бол ярих хэрэгтэй. Ингэхийн учир нь өмнөх дарга нар шиг олон хувьсагч ярихгүй ч “тоо”-гоо тун ойлгомжтой дарга нар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж байна. Харин тэд үр дүнд хүрч чадах уу. Хэлээд байгаагаа хийж барах уу. Тийм болгоомжлол гарч ирэхээр байна.
Үүгээр Засгийн газар өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавихаар төлөвлөж баталжээ.
Харин “Рио Тинто”-тай хийж буй хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг Засгийн газрын ажлын хэсэг голлож тавьж буй юм.




