Ч.Хүрэлбаатарын нэрлэхээс айгаад байгаа “ХААН”-ы ар дахь “улстөрч” хэн бэ?
Угаасаа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанкинд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг. Монголбанк хариу өгөх үүрэгтэй.
Гэвч нэг ноцтой мэдээллийг энд дурдахгүй бол болохгүй. Эх сурвалжийн мэдээллүүдээр “ХААН” банкны арилжаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдаж авсан загварчлалаар явагдаж байж мэдэхээр болоод байна.




