Улаан туузны утга учир

683
"Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ. Нью Иорк хотын Visual AIDS байгууллага ХДХВ/ ДОХ-ын эсрэг тэмцлийн дэлхий нийтийн бэлэгдэл бий болгох санаачлагыг анх 1991 онд гаргажээ.
Яагаад заавал улаан тууз гэж?
- Аюулт өвчнөөр нас барсан олон сая хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дурсгал,
- ХДХВ/ДОХ өвчнийг эмчлэх эм болон түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар,
- ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахын эсрэг эсэргүүцлийн илэрхийлэл,
- ХДХВ-тэй болон ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдэл, тэмцлийн бэлэг тэмдэг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>