Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг
дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай
хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн
тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн
анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад3-5 хоног
шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувьтанхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ



