“Ferrari” ОХУ-д автомашин нийлүүлэхгүй
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Ferrari” компани ОХУ-ын зах зээлд автомашин нийлүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
"Ferrari”-ийн олон улс дахь 172 салбар борлуулагчийн хоёр нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг аж. 2021 онд тус компани нийт 11 мянган автомашин нийлүүлснээс 100-г нь ОХУ-д нийлүүлсэн байна. "Ferrari” ОХУ-д автомашин нийлүүлэлтээ зогсоосон хамгийн сүүлийн автомашин үйлдвэрлэгчдийн нэг боллоо.
Үүнээс өмнө "Volkswagen”, "BMW”, "General Motors” , "Ford Motor”, "Toyota Motor” зэрэг автомашин үйлдвэрлэгчид ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.
М.Аминаа



