Төвийг сахисан Украин ба Швед, Австрийн загвар
Гал зогсоох асуудлаарх Орос-Украины хэлэлцээний явцад Украин улсыг Австри, Шведийн загвараар цэрэггүйжүүлсэн, төвийг сахисан статустай улс болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталлаа. Тэрбээр "ийм хувилбарыг зөвшилцөлд хүрэх арга зам хэмээн үзэж болно” гэж хэлсэн боловч нарийн зүйлүүдийн талаар ярьсангүй.
Австрийн төвийг сахисан статус бол зарим талаар аргагүйн эрхэнд хийсэн алхам юм. Дэлхийн II дайны дараа холбоотон гүрнүүд Австрийг эзэлсэн ба ялагч улс бүр түүнийг өөрийн нөлөөний хүрээнд оруулж авах эрмэлзэлтэй байлаа.
Социалист орнуудын эвсэл задран унасны дараа төвийг сахигч Австри улс үнэн хэрэгтээ НАТО-гийн "шүхэр дор” орсноор эвслийн гишүүн бусад улсын хилийг зөрчихгүйгээр Австри руу довтлох магадлалтай Швейцарь, Лихтенштейн гэсэн хоёр улс үлдэв. Гэхдээ үүнийг хэн ч төсөөлөх аргагүй.





