БНСУ-ын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төсөл баталжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ.
Хууль зүйн яам нэмэлт, өөрчлөлтөө Үндэсний ассамблейд баасан гарагт батлуулахаар өргөн барина гэдгээ мэдэгджээ. Тус яам мөн хүүхэд үрчилж авах эцэг эхийн мэргэшлийн үнэлгээг ахиулсан байна.



