Нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд хэн бэ?
Тодруулбал, Ерөнхий сайд “...Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Энэ компанид маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ бий. Тэнд маш их мөнгө хяналтгүй эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан.
Ер нь бол Тавантолгойн нүүрснээс хэн эрх барьж байна, тэр нөхдүүд мөнгө цохисоор ирсэн. Өмнө нь байсан. Одоо ч байгаа гэдэг юм. Харин Ерөнхий сайд гэнэт ингэж ноцтойгоор зарласан нь Монголын хууль хяналтын байгууллага энэ хэргийн угаас лавхан атгаж авсантай холбоотой байж болзошгүй юм.
Бас нэг юм бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе үеийн захирал Тавантолгойн нүүрстэй холбоотой гэмт хэргүүдийн гэрч нь болно. Б.Энэбишээс хойшх захирлууд дуудагдана гэсэн үг.




