Капитал банктай холбоотой нийгмийн даатгалын сангийн алдагдлын 104 тэрбум төгрөгийн 30.3 хувийг л төлүүлээд байна
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.05.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Дээрх өр, төлбөрийг барагдуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.
-Капиталын эрх хүлээн авагчаас 2021, 2022 онд өр, төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс, хөрөнгийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, "Хүлээн авсан хөрөнгүүдийн битүүмжийг цуцлуулах” зөвшөөрлийг Нийслэлийн прокурорын газраас тус тус гаргуулан авсан;
-Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж, өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.
2016 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан иргэнд "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тогтоосон. Түүнчлэн уг иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн гэв.
Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууцыг авч, өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцнуудын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй тул худалдан борлуулаагүй байна. Цаашид хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд орон сууцнуудаа дуудлага худалдаагаар борлуулна гэж байлаа.




